Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1673 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 1 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2013 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 33.670 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2235

Хүндэвтэр-4488

Хүнд-773

Маш хүнд-52 хүн байна.