Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2135 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 3 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2016 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 36.229 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Халдвараар 1178 хүүхэд, 982 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2561

Хүндэвтэр-4824

Хүнд-778

Маш хүнд-47 хүн байна.