Цаг үеийн мэдээ

Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Бүх зүйлийг хорихгүй, энэ жилийн тухайд халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна. Харин иргэдийг бөхөө үзээд гэртээ байхыг уриалж байна" гэв.

Уламжлал ёсоор сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан битүүний өдөр болдог. Энэ жил битүүний өдөр хоёрдугаар сарын 1-ний мягмар гарагт тохиож байна.