Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Гүүд Нэйборс ОУБ-тай хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дөрвөн хорооны таван байршилд ухаалаг худгийн системийг суурилуулж, бүрэн ашиглалтад орууллаа.

Тус ухаалаг системийг 9 , 17 , 21 , 24 дүгээр хороодын гэр хорооллын иргэд ашиглах боломжтой. Өнөөдөр Гүүд Нэйборс ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сун Хён тус хороодын Засаг дарга нарт "Ухаалаг худгийн систем"-ийн гэрчилгээг гардуулсан юм. Худгийн системийг нэвтрүүлснээр тухайн хорооны иргэд цагийн хязгааргүйгээр аюулгүй, эрүүл ундны усыг авах боломжтой болж байна.