Цаг үеийн мэдээ

Монголын уламжлалт бурхны шаштны ухлахуйн ухааны “Цаглашгүй гэрэлт” төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа жил бүрийн Сар шинээр сүсэгтэн олондоо зориулж лекц уншдаг уламжлалтай.

Тэрбээр хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уламжлалт лекцээ телевизээр шууд дамжуулсан билээ. Багшийн энэ удаагийн лекц "Ад, донгийн хорлолыг буцаахуй" нэр, агуулгатай байх аж. Энэхүү лекцийг шинийн 6-ны өдөр буюу хоёрдугаар сарын 6-ний өдөр зохион байгуулна. Хүрэлцэн очсон хүн бүрийн засал номыг хийнэ гэдгийг онцлов.