Цаг үеийн мэдээ

Казахстаны муж, хотуудад тогтоосон онц байдлын хугацаа дуусч байгаа боловч Алматы хотод терроризмын эсрэг арга хэмжээ үргэлжилсээр байна. Иймд иргэд та бүхнийг шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, олон хүн цугларсан газарт очихгүй байх, бичиг баримтаа биедээ авч явахыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яамнаас зөвлөж байна. 

Шаардлагатай тохиолдолд Консулын газрын +77051395535 дугаарт яаралтай холбогдож болно.