Цаг үеийн мэдээ

2022.1.20, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2022.1.20, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 08.33-17.33

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

Таны сурталчилгаа