Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын яам Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Энэ үеэр  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: "Ажиллах хугацаандаа Дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргадаа бүрэн итгэл хүлээлгэж, тултал дэмжиж хамтран ажиллана. 

Энэ амралтын өдрүүдэд орон нутгийн албан томилолтоо Дундговь, Төв аймгаас эхлүүлэхээр холбогдох албаныханд чиглэл өглөө. 

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хамт Налайх дүүрэгт байрлах "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрт ирлээ. Маргааш өглөө үүрээр Сонгинохайрхан дүүрэг дэх үйлдвэртэй танилцана" гэлээ. 

Таны сурталчилгаа