Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 158, түр 2 цэг ажиллана.

Эдгээрт 160 багийн 748 эмч, ажилтан ажиллаж, 8,100 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

I тунд 57,

II тунд 92,

III тунд 1,953,

IV тунд 2290 буюу нийт 4,392 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3,026 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,473 (77 хувь), 16-17 насны 27,011 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм

Цэгүүдийн байршил:

Зураг
 
1

Зураг
 
2

Зураг
 
3

Зураг
 
4

Зураг
 
5

Зураг
 
6

Зураг
 
7