Цаг үеийн мэдээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан ахар сүүл орчмын хавдартай төрсөн нярайн хавдрыг авах мэс заслыг амжилттай хийжээ. Энэ нь маш ховор буюу 27 мянган амьд төрөлтөд нэг тохиолддог ургийн гажиг аж. 

Мэс заслын дараа нярайн бие сайжирч байгаа бөгөөд одоо мэс заслын дараах эмчилгээ үргэлжилж байна. 

Ерөнхий мэс заслын тасгийнхан 2022 онд ургийн гаж хөгжлийг эрт илрүүлж, мэс заслын эмчилгээ хийх зорилт тавьжээ. Шинэ он гарснаас хойш тус тасгийн эмч, сувилагч нар багаараа ховор тохиолдох гаж хөгжилтэй төрсөн гурав дахь нярайд мэс заслын эмчилгээ хийсэн нь энэ юм.

Ахар сүүл орчмын хавдартай төрсөн нярайн хавдрыг авах мэс засал хийлээ