Цаг үеийн мэдээ

МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас Ковид-19 вирусын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ирүүлсэн мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.

БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба БНСУ-ыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө. Уг журам 2022 оны 1 дүгээр сарын 20 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.