Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3119 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт 3 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2019 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9748 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 47.172 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Халдвараар 1306 хүүхэд, 698 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-3214

Хүндэвтэр-5579

Хүнд-879

Маш хүнд-76 хүн байна.