Цаг үеийн мэдээ

Омикрон хувилбар нь Ковид-19 халдварын төгсгөл болж магадгүй талаар ДЭМБ-ын Европын захирал Ханс Клюге өнгөрөгч ням гарагт мэдээлжээ.

Тэрбээр: "Европчуудын 60 хувь нь энэ оны 3-р сар гэхэд Омикрон хувилбараар халдварлаж болзошгүй юм. Одоогийн байдлаар Европ даяар тархаж буй Омикроны өсөлтийг вакцин эсвэл халдварын улмаас хүмүүст үүсэх дархлаа бууруулна. Энэ нь дэлхий дахинд хэдэн долоо хоног цаашлаад хэдэн сараар ч дархлаа бий болгох боломжтой ба Еврод дахь цар тахлын төгсгөл байж болно.

Энэ оны эцэс гэхэд Ковид-19 халдвар үгүй болно гэж бид таамаглаж байна" гэжээ.

Европын олон эрдэмтэд түүнтэй санал нэг байна. 

Эх сурвалж: France24