Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг өнөөдөр Төрийн дээд одон "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалаа.

Тэрээр: "Өвлийн адаг сарын 25-ны бэлэг дэмбэрэлтэй өдрийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Энэ сайхан өдөр өөрийн төрсөн нутаг Өврийн сайхан хангай нутагтаа ирээд төрийн дээд "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасандаа сэтгэл маш өндөр байна. Түмэн олныхоо хайр хүндэтгэлээр энэ сайхан одонгоор шагнууллаа. Үргэлж дэмждэг урлагт дуртай, дуунд дуртай түмэн олондоо чин сэтгэлээсээ үргэлж талархаж явдагаа илэрхийлье" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.