Цаг үеийн мэдээ

Цагаан сарын баярын өдрүүдэд хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэх нь дотор муухайрах, гэдэс дүүрч тавгүйтэх  бүр цаашлаад хоолны хордлогод орох зэрэг сөрөг нөлөөтэй.  

Тэгвэл бид тэрхүү таагүй мэдрэмжээс хурдан хугацаанд ангижрах 5 аргыг та бүхэнд хүргэж байна.  

1. Чихэрлэг, тослог багатай тараг – Тарагны бүтэц нь исгэлэн байгалийн гаралтай байдаг тул хямарсан гэдсэнд сайн эмч болдог. Та аль болох чихэргүй, энгийн тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацааны дараа үйлчилж байгааг мэдэх болно. 

2. Нимбэгтэй ус, халуун ус – Гэдэс хямраад, өтгөн хатаад, гэдэс дүүрээд дотор муухай оргиод байвал үүнд хамгийн сайн эмч бол халуун буцалсан ус байдаг гэдгийг мэдэх үү? 1 аяга цэвэр усыг буцалгаад халуунаар нь уух хэрэгтэй. Ингэснээр таны гэдэсний асуудлыг шийдэж, шулуун гэдэсний түгжрэлээс сэргийлдэг хамгийн сайн эмчилгээ болдог. Мөн өнөөдөр их хоол идэх гэж байгаа бол өглөө босоод нэг аяга нимбэгтэй ус уугаарай. Ингэснээр нимбэг нь таны ходоодонд хүчиллэг, шүлтийг үүсгэж өдрийн турш идсэн хоолыг тань хялбархан задалж шингээдэг байна. 

3. Улаан лооль – Дээрхийн адилаар хоол ихдээд эсвэл хурцдаад нэг л тавгүй байвал 1 ширхэг шинэхэн улаан лоолийг идээрэй. Улаан лооль нь кальци, магни агууламж ихтэй тул хүний биед хэрэгцээтэй байгаа эрдэс, бодис, амин дэмээр хангаж, цусны эргэлтийг сайжруулснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ч хэвийн байдалд оруулах ид шидтэй ажээ. 

4. Өргөст хэмх – Ислэг, фолийн, кальци, витамин В агуулдаг. Энэ нь ходоод, уушгины асуудалтай тулгараад байгаа хүмүүст нэн ач тустай. Өргөст хэмхний шүүс хэрэглэж заншвал цээж хорсох, ходоодны хүчиллэг, гастрит, шархлаа зэрэгт эмчилгээ болдог аж. Тиймээс их хэмжээний хурц, тостой хоол идэхээс өмнө өргөст хэмх, улаан лоолийн салат идэж заншаарай. Ингэснээр та аливаа тавгүйтэл, өвчин эмгэгээс сэргийлнэ. 

5. Лууван – Лууван нь олон төрлийн витамин, антиоксидантаар баялаг тул хоол боловсруулах эрүүл мэндийг хангахад ихээхэн тусалдаг гэдгийг мэдэх үү? Хоол чинь ихдээд байвал 1-2 ширхэг лууванг угааж хальслаад аль болох сайн зажилж идээрэй. Хэсэг хугацааны дараа ариун цэврийн өрөө орох хэрэгтэй болно. Ингээд таны гэдэс дотор хөнгөрсөн байх болно.