Цаг үеийн мэдээ

“Нэг өдрийн Цагаан дара эх үзэсгэлэнд нийт 50 гаруй Цагаан дара эх дэлгэгдэх ба 2013 оноос хойш зохиогдож буй уг үзэсгэлэнд танка зургаас гадна, Цагаан дара эхийн загал зургуудыг музейн фондоос анх удаа үзэгч олноо дэлгэж байна. 

Загал зургууд дотор V Богдод залбирал шүлэг бичсэн загалыг үзмэрт дэлгэсэн нь он цагийн хувьд илүү эртний болоод судалгааны ач холбогдол бүхий онцлох бүтээл болно.

Богд Хааны Ордон Музейд 2022.02.09-02.16-ны өдрийг хүртэл зохиогдох ба үнэ төлбөргүйгээр хүрч байна.