Цаг үеийн мэдээ

Фаяо мужийн Док Хатай дүүрэг дэх Там Тепнимит сүм нь Тайландын зэрлэг тогосуудыг үзэх газар гэдгээрээ алдартай.

Там Тепнимит сүмийн хамба лам Срипрай Кхема Бхирато тогос бол аймгийн эргэн тойронд байдаг шувуу. Өмнө нь эдгээр тогосууд тус хорооллыг тойроод хоол хүнс хайж, заримдаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хохирол учруулдаг байсан.

Хуай Лан дүүргийн оршин суугч Сомбан Панжүрээ хамба лам тэднийг асран хамгаалж эхэлснээр одоо сүм хийд хоол идэхээр ирдэг тогос шувуудаар дүүрчээ. 

Фаяогийн их сургуулийн судалгаагаар Тайландын болон олон улсын зэрлэг ан амьтдыг хамгаалах хууль тогтоомжийн дагуу Тайландын ногоон тогос одоогийн байдлаар тус мужид хамгийн багадаа 4000 нь оршин суудаг байна.

Сомбан Панжүрээ: "Өмнө нь тогос орон нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг иддэг байсан тул хүмүүс болон тогос шувуудын хооронд зөрчилдөөн гарсан. Харин эдүгээ хамба лам тэднийг асарч, энэ сүмд амьдрах болсон"

Там Тепнимит сүмийн хамба лам Срипрай Кхема Бхирато: "Энэ нутагт тогосууд маш удаан амьдарч байна. Гэвч хоол хүнс хүрэлцэхгүй байсан тул тийм ч олон байсангүй. Хэрэв би тэжээхгүй бол тэд доошоо бууж, нутгийн тариаланд хүндрэл учруулах байсан" 

Сомбан Панжури: "Энэ сүмд тогос амьдардаг нь тэднийг хамгаалахтай адил юм. Зөрчилдөөн арилсан. Хүмүүс тэднийг халамжлахад тусалж эхэлсэн. Зарим нь илүү ойлгодог болсон. Тогос бол ер бусын амьтан юм шиг санагддаг. Хамба лам тэднийг энд амьдруулахыг зөвшөөрсөн тул нутгийн иргэд түүнийг дэмждэг"

Там Тепнимит сүмийн хамба лам Срипрай Кхема Бхирато: "Манай сүм тогосыг энд байлгахын тулд бүх хоолны зардлыг хариуцдаг. Заримдаа нутгийнхан бас өгдөг. Гэхдээ заримдаа  илүү их мөнгө хэрэгтэй болдог. Өмнө нь жуулчид тэднийг үзэхээр ирдэг байсан. Олон жуулчин ирэхэд ачаагаа хөнгөлөхөд надад их тус болсон. Харин одоо Ковид тахлын улмаас нам гүм болов" 

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг