Цаг үеийн мэдээ

Италийн агуу хөгжмийн зохиолч Ж.Верди-н баритон хоолойнд зориулан бичсэн оргил бүтээлүүдийн нэг "Макбет" дуурийг МУГЖ, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар  Алдарт Мариинский театрын тайзнаа бүтээлээ. Энэхүү бүтээл нь зөвхөн дуулах биш дуучнаас жүжиглэх өндөр чадвар, мэдрэмжийг  шаарддаг баритон хоолойг шалгасан, шавхсан дуурь аж.