Цаг үеийн мэдээ

Капитал банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын санд хувь тэнцүүлэн шилжүүлэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Битүүмжлэгдсэн хөрөнгөнд: 

• 52.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний 44 объект,

• 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 үйлдвэр,

• 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий 46 орон сууц, 

• 26.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 82 газар,

• 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 4 зоорь,

• 656 сая төгрөгийн үнэ бүхий барьж буй 3 барилга,

• 228 сая төгрөгийн үнэ бүхий  фермийн 7 барилга,

• 564 сая төгрөгийн үнэ бүхий 6 гарааш багтаж байна.

Дээрх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, дээрх 2 санг хохиролгүй болгох ажлыг түргэвчилнэ. Тус банкны нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажлыг холбогдох албанаас хийж байна. Улмаар үлдсэн хохирол болох 49 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах юм.