Цаг үеийн мэдээ

Aрд түмний өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулж, улс орны хөгжлийн боломжуудыг үгүй хийсэн байж болзошгүй байгаа тул Хөгжлийн банкны асуудлаар хуулийн дагуу УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах саналыг өнгөрөгч долоо хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргаж, гишүүдийг нэгдэхийг уриалсан билээ. 

Түүний энэ санаачилгыг өнөөдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар дэмжин гарын үсгээ зурлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хяналт шалгалтыг ил тодоор Их хурлын түвшинд тавьж шийдвэрлэх нь түр хорооны гол зорилго байх юм. Гарын үсэг зуруулах ажил өнөөдрөөс үргэлжилж, 19 гишүүний тоо бүрдмэгц УИХ-ын даргад өргөн барих юм.