Цаг үеийн мэдээ

Монгол улсад насанд хүрэгчдийн давсны хэрэглээ хоногт дунджаар 10.5 г буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй 2 дахин их хэвээр байсаар байна.

Тухайлбал, Баруун бүсэд 10.5 г, Хангайн бүсэд 10.8 г, Төвийн бүсэд 10.9 г, Зүүн бүсэд 10.6 г, Улаанбаатарт 10.6 г тус тус байна. Энэ үзүүлэлтийг 2013 оны суурь үзүүлэлт (11.1 г/хоног)-тэй харьцуулахад хүн амын давсны хэрэглээ үндэсний түвшинд 0.6 г-аар буурсан байна. Насны бүлгээр харьцуулахад 2013 оны суурь үзүүлэлтээс 25-34 насны хүн амын давсны хэрэглээ

0.6 г-аар нэмэгджээ (2013 онд 9.9 г, 2019 онд 10.8 г). Харин 35-44 насны хүн амын давсны хэрэглээ 0.5 г (2013 онд 11.3 г, 2019 онд 10.9 г), 45-54 насны хүн амын давсны хэрэглээ 0.9 г (2013 онд 11.6 г, 2019 онд 10.7 г), 55-64 насны хүн амын давсны хэрэглээ 1.3 г (2013 онд 11.6 г, 2019 онд 10.3 г)-аар тус тус буурсан байна.

Монгол улсын 25-64 насны хүн амын давсны хоногийн дундаж хэрэглээг 2013 оны судалгааны дүнтэй харьцуулан үнэлэхэд Баруун бүсэд 5.1 г, Улаанбаатарт 1.2 граммаар тус тус буурсан, харин Хангайн бүсэд 1.1 г, Төвийн бүсэд 0.7 г, Зүүн бүсэд 2.9 г тус тус нэмэгдсэн байгаа нь анхаарал татаж байна Монгол улсын хүн амын давсны хэрэглээ 2013 оноос хойш үндэсний түвшинд 0.6 г (жилд дунджаар 0.1 г), Баруун бүсийн хүн амын давсны хэрэглээг 5.1 г (жилд дунджаар 0.85 г)-аар буурсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, МХЕГ хамтран хэрэгжүүлж буй давсны хэрэглээг бууруулах арга хэмжээ үр өгөөжтэй байгаагийн нотолгоо (Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний 4-р  судалгаа, 2019) юм. 

Давсаа багасгаж ХБӨ-өөс сэргийлж, эрүүл мэндээ хамгаалъя.

May be an image of text that says 'загиаз мэндийн яам нийгмийн ундэснийт мэндийн давс бага давс хэтруулэн хэрэглэдэг дадал зуршлаас татгалзъя CEREAL Super Treats CRISPS SOUP цуснь даралт буурна 10 тархинд цус харвалт, 3YPX судасны евчний эрсдэл багасна. эруул мэндийг дэмжихэд хунс уйлдвэрлэгчид гол уурээй. едер бур идэж буй давсны деревний гурав нь бидний худалдан авч буй хоол, хунсэнд агуулагддаг.'