Цаг үеийн мэдээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: НДШ-ийг бууруулахад УИХ-тай хамтран ажиллана. - Төрийн байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдээс бусад хувийн хэвшлийн ААН-үүдийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг сар бүр буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байна. - Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх чиглэлд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замаар хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Эхний ээлжинд цэцэрлэгийн хүртээмжийн дүүрэг, хороо бүрээр гаргаж, анхаарч ажиллана. Хувийн хэвшлийнхэн дэргэдээ цэцэрлэг ажиллуулбал татвараас чөлөөлнө. - Төрийн тусгай албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттай нэмэгдүүлнэ.