Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шинээр томилогдсон дарга С.Мөнхчулуун тамга, ажлаа хүлээн авлаа.

С.Мөнхчулуун нь механик инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр, доктрант.  Нийслэлийн Өмчийн харилцааны газар мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагч юм.