Цаг үеийн мэдээ

Өнөөдөр өглөө /2022.04.16/ 11:00 цагийн орчим  Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэр 16-р хорооны замд honda маркийн мотоцикл,  N.Dualis маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч Honda маркийн мотоциклыг жолоодож явсан 33 настай иргэний амь нас хохирлоо. Дээрх зам тээврийн ослыг  тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.

Иргэн та анхаарал болгоомжтой, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно уу.