Цаг үеийн мэдээ

2022.04.16-нд Монгол Улсын Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэр нь төр, төрийн өмчит, уул уурхай газрын тосны салбарын ажилтнуудын НДШ-ийн хөнгөлөлтийг орхигдуулан ялгаварласан Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр болов хэмээн МҮЭ-ийн холбооноос үзэж байгааг МҮЭ-ийн Холбооны удирдлагууд илэрхийлэв. 

Өнгөрсөн хугацаанд МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт ТҮ1-12 ажилтнуудын тулгамдсан асуудал, иргэд, хөдөлмөрчдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах саналыг хүргүүлж энэ оны улсын төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийн шаардсан. 

Тэгвэл өнөөдөр /2022.04.20/  МҮЭ-ийн холбооноос байр сууриа дахин илэрхийлж УИХ, Засгийн газарт Улсын төсвийн тодотголын хүрээнд тодорхой саналуудыг хүргүүлж, шаардлагыг хүлээж авах хүртэл МҮЭ-ийн холбоо тэмцэл шаардлагаа үргэлжлүүлсээр байх болно гэдгээ илэрхийллээ. Үүнд:

-         Төрийн үйлчилгээний 1-12 ангилал, зэрэглэлээр цалинждаг ажилтнуудын цалин олговрыг нь ялгаварлалгүй тогтоож, нэмэгдүүлэх, төсвийн хуваарийг салбарын яамдад шилжүүлэх

-        Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дах заалтыг хүчингүй болгон бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэвийн хэмжээнд оруулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцүүлэх

-      Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дахь заалтыг хүчингүй болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  шинэчлэн тогтоохтой холбогдсон зардлыг төсвийн тодотголд тусгах

-           Иргэд, хөдөлмөрчдийн цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх

-           Үнийн өсөлтийн хамтарсан зөвлөл байгуулж, олон нийтийн хяналтыг тавих

-            Дундаж цалингаас доогуур орлоготой иргэдийн цалин, орлогыг ХХОАТ-аас чөлөөлөх

 -      Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж буй аж ахуй нэгж, байгууллагын ажиллагсад иргэдийг төсвийн боломжоос хамаарч тодорхой орлогын хэмжээ дундаж цалин хөлс хүртэлх орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийт даатгал төлөгчдийг хамруулан хөнгөлөх