Цаг үеийн мэдээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, Эм хангамжийн байгууллагуудын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд ЭЭХХЗГ-аас ТББ-уудтай хамтын гэрээ байгуулж ажиллаж байгаа бөгөөд Коронавируст халдвар /КОВИД-19/ болон Украин улсад болж буй нөхцөл байдалтай холбогдуулан эмийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй жигд хангах асуудлаар ярилцлаа.

Мөн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх Эрт илрүүлгийн үйл ажиллагаанд шаардлагатай урвалж, оношлуур, хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг бүрдүүлэх талаар ЭЭХХЗГ-аас мэдээлэл өгч, санал солилцов.