Цаг үеийн мэдээ

Аймаг орон нутагтаа тахианы аж ахуй эрхэлж буй Жаргалант сор ХХК нь өндөгний “gobi” брэндийг үүсгэн, өндгөө зах зээлд нийлүүлж эхэллээ. Ингэснээр Дундговьчууд эрүүл ахуйн шаардлага хангасан, шинэ өндгийг өдөр тутамдаа хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. 

Жаргалант сор ХХК нь өөрийн хөрөнгөөр болон сум хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр тахианы аж ахуй байгуулах ажлыг 2021 оноос хийж эхэлсэн бөгөөд одоогоор 6000 гаруй тахиатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Эхний ээлжинд аймаг орон нутгийнхаа өндөгний хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байгаа бөгөөд цаашлаад уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болж өргөжих боломж байгаа аж.