Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: "Далд эдийн засгийг ил болгодог энэ бодлого системийг цаашид улам хөгжүүлэх, тогтвортой байлгах хэрэгтэй.  Бид НӨАТ-ын сугалааг энэ сараас эхлэн зогсооно.  Сугалаа тодорхой түүхэн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. Буцаан олголтыг 2 хувь дээрээ ойрын жилүүдэд тогтвортой бариад явна гэсэн бодлоготой байгаа" гэлээ.