Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Унгарын утга зохиол, соёлын Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч, Лондон дахь “Европ” академийн гишүүн, профессор Шаболч Суромиг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Унгар Улсын  Үндэсний музей, Түүхийн музей, Угсаатны музей, Урлагийн музейн каталог болон сүүлийн 5 жилд Унгар Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан судалгааны бүтээлүүдийг  Монголын Үндэсний музейд бэлэглэлээ. Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал  профессор Шаболч Суромитой хоёр улсын соёл урлаг, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэх талаар ном бүтээл хэвлүүлэх болон судлаач солилцох, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг асуудлаар  санал солилцлоо.