Цаг үеийн мэдээ

Азийн АШТ-ий дөрөв дэх өдрийн 57 кг жингийн эхний барилдаанд Казахстаны Нулифар Раймоваг 8:2-оор ялсан ОУХМ Х.Болортуяа хэсгийн хоёр дахь барилдаанаа 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Хён Жутай хийж  6:2-оор ялснаар хагас шигшээд шалгарав.

Манай бөх хэсгээ тэргүүлэх үгүйгээ шийдэх сүүлийн барилдаанаа өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга Японы Цүгүми Сакүрайтай хийнэ.