Цаг үеийн мэдээ

Дэлхийн Монгол Туургатны "АЛТАН БҮС 2022" Сээр шалгах анхдугаар тэмцээн 2022.05.07 нд ТӨВ аймгийн Бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар товлогдлоо. Тэмцээнд ОХУ, Буриад, Халимаг, Тува улсын тамирчид хүрэлцэн ирэхээс гадна Өвөр Монголын Өөртөө Засах Орноос дайчид хүрэлцэн ирэхээ албан ёсоороо илэрхийлээд байна.

Тэмцээн 13 доош нас, 14-17 нас, 18-34 нас, 35+ гэсэн насны ангилалаар зохион байгуулна. Шагнал: 

1-р байр  Мотоцикл 

2-р байр  Гар утас 

3-р байр Мөнгөн шагнал гар утас

Аравтуудын дундаас шилдэг 3 тамирчид даваагаар шалгарч шилжин явах Алтан бүсийн аваргын төлөө өрсөлдөнө. Үнэмлэхүй аварга Үүрд үлдэх Алтан бүс болон тэмцээнд оролцогчдын ирц 1000 хүрсэн тохиолдолд ОРОСЫН СЭЭР ХУХАЛХА холбооноос МЯНГАТЫН цол хуяг дуулгаар шагнахаа албан ёсоороо илэрхийлсэн болно. Мөн хамтран ажиллагч байгууллагууд гарын бэлгээ гардуулна. 

Тэмцээний шууд дамжуулалтыг Ддиш 899, Юнилайв 87 сувгуудаар 5 сарын 7,8 өдрүүдэд төлбөртэй дамжуулан үзүүлнэ.