Цаг үеийн мэдээ

Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл, Цэргийн ДАШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой мөнгө, хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан 72 кг-ын жинд манай эмэгтэй бөхчүүдийн тав дахь хүрэл, ес дэх медалийг авчирлаа. Түүний хувьд тойргийн сүүлийн барилдаанд Энэтхэгийн Никиг 5:2-оор ялж шагналын тавцанд зогсохоор болсон. Э.Даваанасангийн медалийн өнгө өөр байх бүрэн боломжтой байсан бөгөөд “түрүүлсэн” Казахстаны Жамила Бакбергеновад 3:3-аар, “үзүүрлэсэн” Японы Сүмирэ Ниикүрад 6:6-гаар дийлдсэн юм. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өндөрлөж манай тамирчид дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.