Цаг үеийн мэдээ

Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөрхангай аймагтаа анх удаа зохион байгуулж байна.

Аймагт спортын төрлүүдийг хөгжүүлэх, шигшээ баг, тамирчид бэлтгэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой болгох зорилгоор улс, аймгийн чанартай олон томоохон тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөрхангай аймагт зохион байгуулж,  нийслэл, 21 аймгаас, 46 багийн 460 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот, Хөвсгөл, Орхон, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь,  Өвөрхангай зэрэг аймгаас 22 багийн тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж байна.