Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын дарга Х.Баттулга өнөөдөр /2022.04.28/ Нийслэлийн намын хорооны гишүүдтэй уулзаж, цаашдын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааныхаа талаар санал солилцлоо. АН-ын дарга Х.Баттулга намын анхан шатны нэгжээс эхлүүлээд дунд шатны намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж тэдний санаа бодлыг сонсож цаашдын бодлого, хөгжлийн талаарх санал, санаачилгууд, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Намын байгууллагын бүх шатны нэгжүүд нэгдсэн бодлого, төлөвттэй байж, шат бүр харилцан уялдаатай ажиллана. Иймийн тулд бид намынхаа гишүүд, дэмжигчдээс эхлээд дунд шатны удирдлагуудын санаачилгын үндсэн дээр дээд шатны байгууллага нь нэгдсэн бодлого, үйл ажиллагаагаар ханган ажиллана хэмээн нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа хэллээ.