Цаг үеийн мэдээ

Юнескогийн шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнууд Бүжгийн өдрийг 04 дүгээр сарын 29-ний өдөр тэмдэглэдэг түүхтэй. Энэхүү өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймагт байрлах  Монгол улсын баатар М.Жанчивын талбайд Ерөнхий боловсролын сургуулийн 1500 орчим сурагчид Бий биелгээ биеллээ.

 Уг арга хэмжээг аймгийн Соёл урлагийн газар, Ардын дуу бүжгийн “Алтай чуулга”, Боловсролын газар, сурагчдын холбоо хамтран зохион байгууллаа. 

 Арга хэмжээнд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлжээ.