Цаг үеийн мэдээ

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Т.Ариунаа нар анхны хамтарсан "Үлэмж төгөлдөр"  тоглолтоо хийх гэж байна. Тоглолт маргааш буюу 2022.05.02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотноо 19:00 цагт болно. 

Энэ тухай МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа өөрийн цахим хуудастаа: "Магадгүй МУГЖ Т.Ариунаа бид хоёрын анхны хамтарсан тоглолт байж мэдэх юм. Сакура цэцэглэх үеэр Данзанравжаа хутагтын өлгийд эрхэм дорноговьчууддаа дууны өргөл өргөнө гэдэг бол бидний хувьд  маш том баяр баясал , аз завшаан юм" хэмээн нийтэлжээ.