Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлан байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Үнэхээр урам хугарч байна. Залуучуудын жагсаал ямар ч үр дүнд хүрсэнгүй. Бид хэмнэж чадахгүй юм байна. Цаашид үүнтэй эвлэрээд төрийн ордонд сууж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Бид тогтолцоогоо өөрчлөх ёстой. Тиймээс төв талбайд суулт хийнэ" гэв.

Мөн тавдугаар сарын 05-ны өдөр буюу энэ Пүрэв гарагт 12:00 цагаас залуучуудыг төв талбайд цуглахыг хүслээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруултал төв талбайд суулт хийж, жагсаал зохион байгуулахаа тэрээр мэдэгдсэн юм.