Цаг үеийн мэдээ

Ковид-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд тогтоосон хөл хорионы арга хэмжээг цуцалснаар Виржиниа мужын Дар Аль-Хижра хотод олон зуун хүмүүс баярын залбирал үйлдэхээр иржээ.

Сүмийн имам Саиф Абдул Рахман: "Энэ жилийн уур амьсгал өнгөрсөн жилээс илүү сайхан байна. Учир нь вирусийн тархалт одоо багассан. Хүмүүс сүмд цугларч, мөргөл үйлдэж байна. Зарим хүмүүс айсан хэвээр байгаа, бид үүнийг ойлгож байгаа ч олон хүн сүмд ирж, гэр бүлтэйгээ уулзсан нь сайн хэрэг. Америкт энэ жил зарим мужид баяр ёслолын өдрүүдээр амарч эхэлсэн бөгөөд энэ нь оюутнуудад гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад тусалдаг"

Сүсэгтэн Мажди Дахаб: "Энэ жилийн баяр илүү сайхан болж байна. Бид Рамадан сарыг өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад хамаагүй сайхан тэмдэглэж байна. Олон мянган хүн залбирахаар ирж байна"

Сүсэгтэн Халед Закариа: "Энэ жилийн баяр өнгөрсөн жилийнхээс сайхан болж, хүмүүс гадагшаа гарах боломжтой, маск байхгүй. Бид бүгд баяртай байна. Би Виржиниа мужид энэ жил гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэхээр ирсэн"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг