Цаг үеийн мэдээ

Дүрслэх Урлагийн Академийн 2022 оны оны төгсөгчдийн диплом хамгаалалт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд хоёр хоног үргэлжилж төгсөгч оюутнуудын дипломын ажлуудаас бүрдсэн үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдлээ.

Шилдэг дипломын ажлаар Н.Болорчимэгийн "ХҮНИЙ ҮГ" бүтээл шалгарч, МУЭ-ийн нэрэмжит талархал, дурсгалын зүйлсийн хамт МУЭ-ийн ерөнхийлөгч П.Ганбатаас гардан авав.

Монголын дүрслэх урлагийн ертөнцөд нэгдэн орж буй уран бүтээлч залуучуудынхаа цаашдых нь уран бүтээлд өндөр амжилт хүсье.