Цаг үеийн мэдээ

БНСУ-ын нэрт зураач И Юн Жон болон тус улсын алдарт жүжигчин, Энэтхэг улсын иргэн Анупам Трипати Netflix-ийн бүтээл “Squid Game” киноны Али Абдулын дүрээр олон улсын үзэгчдийн танил болсон ) нар манай улсад хүрэлцэн ирлээ.

Тэд “Янжиндулам” ТББ-аас “Бундан сан”-тай хамтран зохион байгуулж буй, зүрхний төрөлхийн гажигтай нярай болон бага насны хүүхдүүдэд амьдрал бэлэглэх олон улсын сайн үйлсийн төсөлд нэгдэж, бодит дэмжлэг үзүүлэхээр ирсэн юм.  Тус төслийн талаар өнөөдөр нийтэд мэдээлэл хийж хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр 

Жүжигчин, Энэтхэг улсын иргэн Анупам Трипати: "Монголд ирсэндээ маш их баяртай байна. Өмнөд Солонгост сурч байхдаа би монгол оюутантай хамт амьдарч байсан. Мөн миний хамгийн дотны найзууд монгол оюутнууд байсан. Иймээс найзуудтайгаа хамтран хүүхдүүдэд тусалж, энэ төслийн нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна" гэлээ.