Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2022.05.11/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Арчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй” цуглааныг зохион байгуулсан. Тус цуглааны үеэр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамыг үг хэлэх үеэр цуглааныг эсэргүүцсэн хүмүүс гурил цацсан.

Тухайн үйлдэлтэй холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үзэл бодлоо илэрхийллээ. Тэрээр :"Өнөөдөр Ардчилсан Монгол улсын иргэн зөвхөн үзэл бодлоо илэрхийлсний төлөө нүүр лүүгээ гурил цацуулж доромжлуулах ёсгүй. Д.Сосорбарам та бүхний гурил цацах эрхийн чинь төлөө тэмцэж ирсэн хүн юм" гэлээ.