Цаг үеийн мэдээ

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй. 

IBA буюу Олон улсын боксын холбооны конгресс өнөөдөр эхэллээ. 

Их хуралд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцож байна.

IBA-ийн Ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нэр дэвшлээ. 

Эл албан тушаалд түүнтэй 20 гаруй хүн өрсөлдөж байна.