Цаг үеийн мэдээ

Турк улсын нийслэл Истанбул хотод үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр Олон улсын боксын холбоо (IBA)-ны их хурал болов.

Их хуралд Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Батнасан, Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцлоо.

Их хурлаар IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев улиран сонгогдов.

IBA-г үргэлжлүүлэн удирдахаар болсон Умар Кремлев зөвлөхөөрөө Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг өөрийн биеэр санал болгон сонгосон байна.