Цаг үеийн мэдээ

Eurovision 2022 олон улсын дуу хөгжмийн тэмцээний финалд Украины Kalush Orchestra хамтлаг түрүүллээ.

Үзэгчдийн санал хураалтын дүнг зарласны дараа тэдний дуулсан Stefania дуу 631 оноо авч нэгдүгээр байр эзэлжээ.

Их Британийн төлөөлөгч Сэм Райдер “Space man” дуугаараа хоёрдугаар байрт шалгарч, финалд 466 оноо авчээ.  Гуравдугаар байрыг Испанийн дуучин Шанель 459 оноогоор SloMo дуугаар эзэлсэн байна.

Тус хамтлагийн дуулсан Stefania дууг гоцлол дуучин Олег Псюк ээж Стефаниядаа зориулжээ.  Тэрээр энэ дуугаа Украинд дайн эхлэхээс өмнө бичсэн бол одоо украинчууд энэ дуунаас шинэ утгыг олж харах болжээ. Уг дууны “Эвдэрсэн замаар ч байсан би үргэлж тань дээрээ очно” гэсэн мөрийг нь сүйрч нурсан байсан ч хүмүүс эцэг эхийнхээ гэр рүү тэмүүлдэг гэсэн утгыг олж харж байгаа юм. Финалын тоглолтын дараа хамтлагийн гоцлол дуучин Олег Псюк тайзнаас "Украинд туслаач! Мариуполь! Азовсталд туслаач!" гэж хэлсэн байна. 

Энэ уриалгын талаар тэмцээний зохион байгуулагчид тайлбар хийхдээ

"Одоогийн байдлаар бид Украины эргэн тойронд маш хэцүү байгааг ойлгож байгаа бөгөөд Kalush Orchestra хамтлагийн энэ үг нь улс төрийн бус хүмүүнлэгийн шинж чанартай гэж үзэж байна" гэж тэмцээнийг зохион байгуулагчдын хэлсэн байна. Уралдаанд улс төрийн уриалга гаргахыг хориглодог байна.

Эх сурвалж: Настоящее время