Цаг үеийн мэдээ

Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцсон. Үүнээс -54 кг жинд О.Есүгэн Энэтхэгийн Шикшаг 3-2 харьцаагаар ялж шигшээ наймд шалгарлаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Тайландын Придакамон Тинтабтайтай өнөө шөнө тулалдана. Мөн -57 кг жинд М.Намуун Венесуэлийн Ландаета Гомезтой тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Тэрээр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай өнөө шөнө тоглох юм.