Цаг үеийн мэдээ

АН-ын эргэлт /ротаци/-ийн сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдөр (2019.03.07) танилцуулж, үнэмлэхийг нь гардууллаа. 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар  сарын 31-ний өдөр Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан нам бүтцийн өөрчлөлтүүдийг шат дараатай эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Ардчилсан нам намынхаа төлөөллийн төв байгууллага болох "Үндэсний Бодлогын Хороо"-ны эргэлт ротацийн сонгуулийг зохион байгуулж байна.

Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хороо 2022.05.10-ны өдөр хуралдаж ҮБХ-ны эргэлт /ротаци/-ийн сонгуулийг 2022 оны 05 дугаар сарын 12-оос 29-ний хооронд зохион байгуулахаар шийлвэрлэсэн юм. Энэ жилийн хувьд Үндэсний бодлогын хорооны 304 гишүүнээс 100 гаруй гишүүд эргэлтийн сонгуульд оролцож байгаа бөгөөд үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн болон залуусын суудалд сонгууль явагдаж байна.

Ротацийн буюу дотоод сонгуульд оролцогч нь Ардчилсан намын үзэл баримтлалыг хүндэтгэдэг байх, манлайлалтай байх, өр авлагаггүй байх, зургаан сарын өмнө АН-д элссэн байх ёстой гэхчлэн УИХ-ын гишүүдэд тавигддаг шаардлагатай ижил хэд хэдэн шаардлага тавьдаг.

ҮБХ-ны эргэлтийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авснаар энэ сарын 27-ны өдрийг хүртэл гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж сурталчилгаагаа хийх бөгөөд харин сонгууль тавдугаар сарын 29-ний өдөр болно.