Цаг үеийн мэдээ

ҮСХ-ноос мэдээлж буйгаар Монгол улсын гадаад худалдаа 2022 оны эхний 4 сарын байдлаар, Экспорт өмнөх сараас 138.1 (18.7%) сая америк доллароор, импорт 5.7 (0.9%) сая америк доллароор тус тус өслөө.

Монгол Улс 2022 оны эхний 4 сард нийт 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум америк доллар, импорт 2.3 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.8 (15.5%) сая америк доллароор, экспорт 302.7 (12.1%) сая америк доллароор, импорт 388.1 (19.8%) сая америк доллароор тус тус өсжээ.