Цаг үеийн мэдээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмээлтийн махны үйлдвэрийн шалгалттай холбоотой асуудлаар /2022.05.17 /мэдээлэл хийлээ.

НМХГ-ийн Хүнсний аюулгүй байдлын хэлтсийн дарга Н.Нямбаатар:  “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт МХЕГ шалгалт хийсэн. Энэ үеэр “Мах импэкс” болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго барааны тэмдэгт их хэмжээгээр олдсон. 

Мөн хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа нь дууссан цагаан нунтаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашиглаж байгааг илрүүлсэн. Ямааны мах болон ундны ус, цагаан нунтаг бодисыг хэрэглэсэн уснаас дээж авч Хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораторид шинжилгээ хамруулсан. Нийт  11 төрлийн дээж авч, 36 үзүүлэлтээр лабораторийн шинжилгээнд хамруулсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Тус хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж, шалгах ажил үргэлжилж байна” гэв.