Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 19-р гудамжинд "Бидний гудамж" тохижилтын ажлыг "Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв" ОНӨААТҮГ нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Тохижилтын ажил нь авто машины хөдөлгөөнгүй бүсийг сонгож авснаараа онцлогтой. Тус газар 

 3*3 Сагсан бөмбөгийн талбай

Тоглоомын талбай & дасгалын төхөөрөмж

Ногоон байгууламж

Явган зам

Амралтын талбай 

Үерийн усны хоолой хийгдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.