Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг 148,0 сая долларын зээлээр хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд Эрчим хүчний яамнаас томилсон Барилгын инженер, барилгын эрчим хүчний аудитор С.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт  ажиллаж байна. Ажлын хэсэгтэй  аймгийн йгазрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Дарга Д.Алтангэрэл болон холбогдох мэргэжилтэнгүүдтэй уулзаж мэдээлэл солилцлоо.

Уулзалтын хүрээнд дулааны станцын шугам сүлжээний трасс тохиролцох ажлыг талуудын оролцоотойгоор эхлүүлэхээр холбогдох байгууллагуудад чиглэл өгөгдөж, барилга угсралтын бэлтгэл ажлыг хангахаар боллоо.